Songs in my life /Part 2/
Хөгжим зөвхөн хөг аялгууг хөгөлдөгсөн бол бид ямар уйтай билээ..
Хөгжим эгээ л хөгжимдөн буй хэн нэгнийг л хөглөн баясагдагсан бол бид хэрхэн уярахсан билээ..
Хөгжим дан ганц хөг аялгууг бус мэдрэмж сэтгэлийг ч мөн хөгөлдөг учраас, хөгжим биднийг гололгүй хүн бүхнийг хайрладаг учраас…
Дуу бүр дээр линк оруулсан учир дуугаа сонсоод уншаарай!
2017 он
Sound garden — Day I tried to live
Сонсдог хэдэн дуугаа цээжилтлээ сонсчихсон шинийг эрэлхийлж байсан үе. Нэг өдөр Dave Grohl-ийн соло акустик үзүүлбэрийг нь үзээд /энд линк орууллаа/ тархи толгой гавал дотроо зад буудсан юм. ЁООООООооооо юу вэээ? гитараа яаж дугаргаад байгаа юмбээ гээд л тэгээд ер нь ухаж явсаар байгаад Grunge Rock-д дурлав. Тэр дундаас хамгийн ихээр таалагдаж шохоорхон сонсож байсан нь Audioslave байв. Тэгээд дуучин нь өмнө нь өөр хамтлагтай, үлдсэн гурван хамтлагын гишүүд нь бас өөр нэг хамтлагт байсныг нь мэдээд орж үзтэл хоёр хамтлаг 2-уулаа баруунд бол захын хашааны банхар ч андахгүй дэлхийн том хамтлагууд байна шүү. Өөө заа гээд The Soundgarden, Rage Againist The Machine 2-ийг нэг нэгэнгүй сонслоо. “Гэхдээ энэ дуучин нь яг хэн юм бээ?? ямар бузгай хулгайч вэ?” гэсэн бодлууд бөмбөрийн түс тас чимээнээр тэнгэртээ тайван заларч байсан рок сүнсийг минь олсон шинжтэй хамаг бие чичирхийлээд онгод тэнгэр буухнээ бараг. Харамсалтай нь эдгээр хөгжмийг олж дурлан сонсож эхлээд 3-хан хонож байхад Chris Cornell гэх энэ эрхэм өөрийнхөө амийг авчихсан юм. Тэр өдрөөс хойш түүний дууг сонсох бүртээ би маш их мэдрэмж өгүүлэмжийг дуу хөгжмөөс нь хайх болсон. Удалгүй Chris Cornell-ийн дотний найз Linkin Park хамтлагийн дуучин бас л амиа хоролчихсон. Cornell-ын аль 20-н жилийн өмнө бичсэн дуунууд нь хүртэл сэтгэл гутралаа ардаа хийх гэсэн оролдлогууд байсан мэт санагдах болсон нь түүний дууны үгстэй шууд холбоотой байв. Ямартай ч би жинхэн рок сүнсээ олчихоод тэр дороо тэнгэрт дэвшснийг нь мэдлээ…
Depression is a war. Every day is a battle.
2019
Audioslave —Show me how to live
Заа энэ бол ёстой ээээээээмэр тэр дээд өнгө, гитарын рифф нь бараг дуулаад байгаа юм уу хааашааа юм. МИУС-д шинэ оюутан болохоосоо өмнө шалгалтаа өгчихөөд 3-н сар Буянт-Ухаа Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд аеродромийн туслах ажилтан хийсэн юм. Бузрын том нисэх онгоцны талбайг дэрсэн шүүрээр шүүрдэнэ, шүүрээ бариад тал тал тийшээ тарцгаагаад нэгнийгээ харах төдий тал талд шүүрдэж өгнө. Тэр хоорондоо аюулгүй ажилгааны дүрмэндээ чихэвч зүүж болохгүй учир энэ дуугаа багалзуураа тасартал сайхан дуулна даа.
2020
Джаро & Ханза — Королева танцпола
Хүн ер нь ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байхаа бас бодож байж шийдэж байх хэрэгтэй хаха. Нэг зун 10-н жилээ төгсөөд 10 жил болсон гээд 10-н жилийн ангийн залуустайгаа сар гаран уулзалт арга хэмжээ зохион байгуулж хамт хөгжилтэй сайхан байв. Гэхдээ энэ дуунаас бусад нь шүүүүү!! хаха би энэнд нь их дургүй ээ тэгээд л заза гээд амаа бариад дагаад сонсоно. Яджийхад дургүй юм байж бас онгироод дагаж орилж баринаааа “Виски, Кола коравелааа канцотаа” гээд амандаа орсноороо гусаж өгнө. “Корооооно Вииирууус” гэж гудманд орилдог балмад явлаа.
이적 — 걱정말아요 그대
Энэ дууг сонсоход та бид бүгд нэг л зүйлийг дотроо бодож адил мэдрэмж авах байхаа. Мэдээж Reply 1988 киног үзсэн бол шүүдээ. Би аль эрт үзчихсэн байсан ч аав ээжийгээ ятгаж байгаад хамт дахиад нэг үзсэн юм. Ээж өдөржин аавыг хүлээж аав харин ажлаасаа яарч ирээд гутлаа тайлж байхдаа алив киногоо тавиарай гэж л яаран догдлон хамт гэр бүлээрээ үзэж дуусгасан. Аав ээжийгээ хамт аз жаргалтай байхыг харах сайхан байлаа, баярлалаа Сон Доксон.
The Verve — Space and Time
10 жилийн нэг ангийн найзтайгаа нийлж нийгэмд тулгараад байгаа тэгш бус боловсролын асуудалд шийдэл хайхаар “Малгайтай яриа” подкаст хийж эхэлсэн юм. Гэвч яриа маань бүүр анхдагч үндэс суурийг нь хайж явсаар хувь хүний сэтгэл зүйн асуудалд хүрч очоод тэндээс ярьж эхэлсэн ч надад аав ээждээ ямар хандлага гаргаж байгаагаа ч анзааралгүй бичээд цацчихсан. Аав маань надад “Зөв асуудал хөндсөн байна, гэхдээ сүүлд нь ярьсан зүйлсээ базаад дуусгах байж” гэж зөвөлсөн ч дараа нь би тэдэнд ямар мэдрэмж төрүүлж байгаагаа ч ойлгоогүй хэлсэнд нь баясаж явсандаг. Одоо бодоход намайг дэмжиж урам өгч байсан ч түүнд ямар санагдаж ямар мэдрэмж төрж байсан бол гэж бодохдоо хаяахан гэмшинэ. Аудио бичлэгээ эхлүүлсэн дуу хүртэл энэ бүх мэдрэмжийг тээгээд үлдчих юмдаа..
2021
Randy Newman — You’ve Got a Friend in Me
Хөөрхөн 2 нохойгоо бусадтай тоглож хөөрч баярлаж байгааг нь харахаар Toy story санаанд ороод байдаг юм. Гэвч энэ нь тэднийг тоглоомтой зүйрлэж байгаа хэрэг огт биш. Харин ч тэд өөрийн гэсэн ертөнцтэй түүндээ баяртай, жаргалтай, гунигтай, гутралтай бүхнийг мэдэрч байгааг нь харж буй болохоор тэр байх. Бобби-г хотод ирснээс жилийн дараа би ахиад нэг ертөнцийг багахан ч гэсэн зовлон бага туулаасай гэж бодоод гудманд хэвтэж байсан жижиг гөлөгт эзэн олж өгөхөөр гэртээ оруулаад хэсэг хугацаанд эзэн хайсан ч нэг ч хүн тоож холбогдоогүй учир гэрийн маань нэгэн гишүүн болоод одоо бид аз жаргалтай сайхан амьдарч байна. Түүндээ “Мори” Японоор модод гэх нэр өлгөө.
AMBIENCE • 10H Busy Coffee Shop
Хөгшин оюутан хичээл л бодно, юу үнэн энэ үнэн ооё. Номын санд суухдаа эсвэл юм бичих гэж кафед суухдаа байнга youtube-с хайж сонсоно. Яг байгаа газрынхаа орчны чимээнд тархи ажлаад анхаарал төвлөрдөггүй юм. Миний хамгийн удаан сонссон youtube бичлэг ч байж магадгүй. Одоо ч ажлаа хийхдээ сонсоод хийдэг юм.
2022
Stereophonics — Maybe Tomorrow
Олон жил сонирхож шохоорхож явсан дуу хөгжимтэйгөө илүү ойр дотно болох зорилгоор дуулаачийн сургалтанд явж эхэллээ. Гэтэл зөвхөн дуу хөгжимд овоо шиг болоод зогсохгүй яриандаа хүртэл хоолойгоо ядрааж ярьдаг байснаа мэдэж аваад нилээд өөрчлөлт ололт гарлаа. Hell’s Vocal Coaching студиод сургалт маань эхлээд гамма уншин дасгал хийнгээ өөрийн хоолойд тохирсон нэг дууг амлан авч хоёр сарын хугацаанд өдөр шөнөгүй дуулж нэг нэгэнгүй дуулж сурах даалгавартай боллоо. Хоёр багштайгаа ярьж байгаад хэд хэдэн дуунаас энэ дууг сонгон авсан юм. Ангийнхан маань энэ дуунд дурлаж одоо хаа ч дуулсан бөөндөө дуулах дууны нэг болчихсон. Шинэ, эерэг, эрч хүчтэй мэдрэмжийг дүүргэсэн хамт олон минь энэ дуутай үргэлж хамт байна байхаа.
Billy Joel — Vienna
Сургалтанд явсан маань амьдралдаа хийсэн өч төчнөөн зөв алхамуудын маань нэг байсан юм. Гэхдээ тэндээ нэгэн охинтой танилцаж дотноссон минь амьдралдаа хийсэн хэдхээн хүн бүхэнд ярьж чин сэтгэлээсээ баярлан хөөрдөг бахдам зүйлсийн минь нэг байлаа. Намайг яг л энэ дууны үг шиг ойлгож, дэм болж, хамалжлан хайрлаж, зөвлөн залж байгаад нь талархаад барашгүй байгаа. Хүн бүхний хайрын тухай ойлголт өөр тиймдээ ч хүмүүс бие биедээ татагдсан ч үл ойлголцож өч төчнөөн асуудал ундардаг гэж боддог юм. Гэвч би гэж хүн ээж ааваасаа өөр хэн нэгний хайрыг ингэж мэдэрч бас туулж байсангүй. Тиймдээ ч энэ мэдрэмжийг би чиний надад сонсгож анх танилцуулсан энэхүү дуугаар дамжуулан үргэлж тээсээр байх байхаа, баярлалаа чамдаа…
бүх зүйлд хичээх л үлдэв үү?