Би, эрх чөлөөний дайсан..

--

Бидэнд шалтаг хэдий олдоно, төдий чинээ заяа дутна. Хайрлахад шалтгаан дутаж, хардахад шалтаг олгойдно. Бусдын үгээр үг хийж, бурхан эсвэл чөтгөрт хувь заяагаа даатгана. Хүн болж төрсөн үнэмлэхүй энэ эрх чөлөөг умартаж хариуцлага бүхнийг өрөөлд бухна. Шалтаг шалтгаан гэгч эрх чөлөөний эсрэг боссон ганц эрэлхэг дайчин мөн. Эрх чөлөө дутахад шалтаг гарч ирнэ. Тэр бүхнийг захирч тушаал буулгана. Тийм дээ ч шалтгаан олдсон газар иргүй хутга шиг, эрх чөлөөгүй сүнс тэнүүчилэн буй.

Эрх чөлөө гэгчийг бид танилгүй уджээ, ирж хайх ч явдалгүй яг энд бидэнтэй байж. Харин юм бүхний хариуцлагаас зугтаах бидний хулчгар сүнс өрөөл бусдаар шалтаглан эрх чөлөөгөө далдлан нууж л дээ. Хайрлахад хөөрхөн байх, хичээхэд дардан байх, хийхэд амар байх нь ердөө шалтаг бөгөөд таны, миний, бидний эрх чөлөө, хариуцлагаас зугтаж буй хулчгар сүнсний минь мөн чанар болой..!

--

--